ХАЛХГОЛ - МОНГОЛ ДАЙЧДЫН ХӨШӨӨ

Дорнод аймгийн Халхгол сумын төвөөс зүүн урагш 18 км зайд цэцэг алагласан талд гэрэлт цагаан хөшөө сүндэрлэж байдаг. Монгол дайчдын хөшөө бөгөөд энд 1939 оны 6-р сарын 28-нд 8 дугаар дивизийн 22 дугаар морьт хороо, задгай маршаар явж байтал дайсны олон арван онгоц нэгэн зэрэг бөмбөгдөж, Монголын тал үлэмж хэмжээний хохирол амсаж, олон арван баатарлаг хөвгүүд эрэлхэгээр тулалдаж нас барсан газар юм. Тэдний гэгээн дурсгалд зориулж Халхголын ялалтын 15 жилийн ойгоор БНМАУ-ын засгийн газрын шийдвэрээр байгуулсан юм.

1939-1945 он гэсэн сүрлэг тоог сийлж хөшөөний гантиг чулуун хананд “Манай эх орны эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө Японы империалистуудын эсрэг Халхголын байлдаанд амь үрэгдсэн Монгол Ардын хувьсгалт цэргийн эрэлхэг дайчдад мөнхийн дурсгал болгов” гэж бичжээ.


Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0