Хамаг
Монголыг захирч байсан Хабул хаан 7 хөвүүнтэй байтлаа өөрийн авга ах Сэнгүн
бэлгэгийн хүү Амбагайг Хамаг Монголын хаан болгохоо хэлжээ. Амбагай хаан Татаар
аймгуудтай нягт холбоо тогтоож Алтан улсын өнгөлзлөгийг няцаахыг хичээж байжээ.
Тэгээд Хөлөн ба Буйр хоёр нуурын завсарт Оршуун мөрнөө бүхүй Айригуд, Буйргуд,
Татаар иргэнд Амбагай хаан охин өгч өөрөө бэр хүргэж очиход Татаар иргэн
Амбагай хааныг барьж Хятаны Алтан хаанд авч одохуйд Амбагай хаан Бэсүдэйн
Балахачи гэдэг хүнийг элчээр өгүүлж илгээхдээ: “Хабул хааны долоон хөвүүдийн
дотроос Хадаан тайжид очиж хэл” хэмээн өгүүлж илгээхдээ:
“Хамгийн хаан улсын
эзэн байж охиноо өөрөө хүргэхийг надаар гэсгээгтүн!
Би Татаар иргэнд баригдлаа.
Таван хурууныхаа хумсыг тамтартал
Арван хуруудаа авчтал ачийг минь авран тэмцэгтүн ... гэж илгээжээ.
Алтан улс Амбагай хааныг модон илжгэнд хадаж
алжээ. Үүнээс өмнөхөн Хабул хааны ууган хөвүүн Охин Бархагийг мөн адил Татарчууд
Алтан улсад барьж өгөн түүнийг модон илжгэнд хадаж хороосон гэдэг. Оршуун голын
нэр одоо ч хэвээрээ байна.