Дорнод аймгийн Баян-Улаан сум, Чойбалсан хотын чиглэлд
нарийн төмөр замын далан байдаг. Эл төмөр замыг Зөвлөлтийн Власовын арми барьж
байгуулжээ. Мөн түүнчлэн 1941 онд улсыг батлан хамгаалах зорилгоор Баянтүмэн ба Тамсагбулагийн хооронд
300 км урт нарийн төмөр зам тавьж байжээ. Цаг үе амгалан тайван болоход 1957
оны хавар сүүлчийн галт тэрэг явж байсан түүхтэй. Эдүгээ төмөр замын даланг
ашиглан БНХАУ-ын Рашаант хоттой холбосон өргөн төмөр зам тавих боломжтой. Мөн
Матад сум, Тамсагбулагийн чиглэлд төмөр замын далангийн суурь бий.
Эдүгээ Монголд 2 дугаарт
орох үндсэн төмөр зам болох Чойбалсан – Эрээнцавын чиглэлд 7 хоногт 2 удаа галт
тэрэг явдаг. Энэ зам нь тал хээрээр үргэжлэх бөгөөд Монгол орны хамгийн нам дор
газар болох Хөх нуурын хажуугаар гардаг. Галт тэргээр гадаад дотоодын жуулчдыг аялуулж
тал хээрээр бэлчих цагаан зээрийн сүргийг, уудам талаас урган мандах улаан
нарыг үзүүлэх зэргээр аялал жуулчлал зохион байгуулах боломжтой.