УТАЙ ТАВАН УУЛ

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг Тамсагийн талд байдаг хиймэл уулыг ийнхүү нэрлэдэг. То Вангийн санаачилгаар Тамсагбулагийн ард түмэн, Түмэн-Өлзий овооны өвөр бэлд Сүмбэр уул байгуулан оройд нь таван тэнгэрийг билэгдэн Таван (сэцэн, арслант, билэгт, ариун, номт) Манзуширын суваргыг бүтээжээ.

Утай таван уул 5 давхар сууцнаас өндөр агаад энгэр талдаа насны гурван бурхантай, уулын урд тал нь эгц, ар тал нь налуу, орой дээр нь мөргөлийн 5 газартай байсны дундах нь нэлээд том юм. Эргэн тойрон шавар хэрэмтэй, урдаа хоёр хаалгатай, баруун хаалгаар орж зүүн хаалгаар гарна. Төрсөн нутгаа хайрлан хамгаалж шүтэн бишрэх үзлээр иргэдээ гэгээрүүлэх, Төвдийн Утай гүмбэнг зорих мөргөлчдийн тоог цөөлөх зорилгоор энэ уулыг бүтээлгэжээ. Утай гүмбэн мөргөлийн газрыг дуурайлган байгуулаад “Утай таван уул” хэмээн нэрлэсэн ажээ. “Хүний газрын ууланд мөргөж явахын оронд өөрийн нутаг шороондоо мөргөж шүтэж бай” гэж ард иргэддээ айлтган мөргөлийн нэг гол газрыг бий болгосон ажээ.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0