ХҮҮХДИЙН ОВОО БУЮУ ТОЛГОЙТЫН ОВООНЫ ЦОГЦОЛБОР

Дорнод аймгийн Халхголын Их бурхантын хөлөөс хэдхэн км зайтай газарт Толгойтын овоо /Эдүгээ Хүүхдийн овоо гэнэ/ хэмээх нэгэн сайхан цогцолбор барилга байгуулж байжээ. Тэнд 5-6 метр өндөр Хэрлэн барс хотын чулуун цамхагтай төстэй буюу бөмбөгөр оройтой арав орчим цувраа бурхан байжээ. Түүхийн хувьд тэдгээрийг их бурханаас хамаагүй эртний зүйл гэж үзэх бүрэн үндэстэй. Бурханы туурь болох хиймэл уулыг тойруулан өргөн суваг татаж ус урсган дээгүүр нь гоёмсог чулуун гүүр тавьж, сувгийн хөвөөг дагуулан том моднууд тарьсан байжээ. Мөн сувгийн адагт том хар ус бий /голын гүнзгий тогтонги устай тохой/. Түүний дундаас нэгэн чулуун бунхан цухуйж байдаг байв. 1920-иод оны эхэн үе хүртэл цогцолбор барилга, суваг, гүүр бүтэн байсан ажээ. Үүнээс холгүй То Вангийн хошууны тээрмийн чулуу ба Экей баатрын шарил байдаг.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0