ЧУЛУУЖСАН ЗАГАСНЫ ОЛДВОР
Дорнод аймгийн Баяндун сумын
Наран багийн иргэн Д.Лхамдорж сумын төвийн хойно байгаа гэрийнхээ гадна худаг
гаргаж байгаад 1994 онд 9 метрийн гүнээс 60-70 см урттай чулуужсан загас олж
ШУА-ын палентологийн хүрээлэнд илгээсэн юм. Уг загасыг ОХУ-ын Санкт-Петрбург
хотын хүрээлэнд явуулж, шинжлүүлэхэд одоогоос 5 сая жилийн өмнөх загас байсан
бөгөөд Төв Азийн нутгаас ийм том загас одоогоор олдоогүй байгаа учраас
эрдэмтдийн сонирхлыг ихэд татаж, нэн ховор олдворт тооцжээ. Харамсалтай нь
загасны толгой олдоогүй аж. 2003 онд ШУА-ийн палеонтологийн хүрээлэнгийн
захирал, доктор Р.Барсболд тус суманд ирж уг газрыг үзээд “Шинжлэх ухаанд их
хэрэгтэй олдвор гарсан байна. Танай сумын төв эрт цагт томоохон нуурын дор
байсан байна. Энэ нь занар ихтэйгээс тодорхойлогдоно. Занарын дотроос олон
төрлийн шавьж, хорхой, цох, эрвээхэйн дүрс гардаг. Занар ихтэй учраас хүнсний
ногооны ургацад нөлөөлж, ургац их авдаг байх” гэж хэлсэн ажээ.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай
Буцах