БӨРТЭ ХАТНЫ ХӨШӨӨ

Дорнод нутагт тухлан саатах хол ойрын аянчин гийчний буудаллах дуртай Хэрлэн зочид буудлын өмнөх цэцэрлэгт нэгэн түүхэн хатны хөшөөг Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны санаачилгаар барьж байгуулсан байдаг. Их эзэн Чингис хааны ёсолж авсан төрийн дөрвөн хатны ахмад, хаан удмын 4 хөвгүүний ачлалт эх, дархан төрийн нөмөр түшиг, ивээлт хатан Бөртэ Үжингийн хөшөө бөгөөд уран барималч Ж.Дүүрэнтөгс, Ч.Эрдэнэбилэг нарын загвараар бүтээжээ. Бөртэ хатан Хонгирад аймгийн тэргүүн Дай Сэцэний гэргий Цотан хатнаас мэндэлсэн ба түүхийн эх сурвалжид тулгуурлан эрдэмтэн судлаачдын дүгнэснээр Хонгирад аймгийнхны нутаглаж байсан газар, улмаар Бөртэ хатан, Өүлэн эх нарын төрж өссөн нутаг нь одоогийн Дорнод аймгийн Халхгол, Буйр нуурын хоорондох газар мөн хэмээн үздэг. Ийнхүү Монголын төдийгүй дэлхийн дундад зууны томоохон түүхийг бүтээлцсэн эзэн Чингис хааны үр ач нарыг төрүүлж өсгөсөн Бөртэ Үжин хатан Дорнод нутгийнхны түүхэн бахархалт хүмүүсийн нэг ажээ.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0