ТО ВАНГИЙН ХӨШӨӨ

Дорнод аймгийн Сангийн далай нуурын эргээс зүүн тийш 2 км зайд Сэргэлэн дэнж хэмээх газарт То Ван буюу Тогтохтөр вангийн хөшөөг босгожээ. Уг хөшөөг 1997 оны 9-р сарын 17-нд То Ван мэндэлсний 200 зуун жилийн ойд зориулан босгосон юм. Уг хөшөөний өндөр 2.4 метр, нүүрэн талд То Вангийн алтадмал хөрөгийг товойлгосон ба түүний доор уйгуржин монгол бичгээр “Энд “хэцүү То Ван” хэмээн алдаршсан Халхголын хошууны ноён Бат-Очирын Тогтохтөр 1797 онд мэндлэв” гэж алтан үсгээр тэмдэглэжээ. То Вангийн тоонот дээр энэ гэрэлт хөшөөг Б.Паламын захиалгаар Соёлын тэргүүний ажилтан, зураач, барималч Н.Шархүү бүтээжээ. 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0