Монгол даяар нэр бүтээл нь
түгсэн, “Зууны манлай соён гэгээрүүлэгч”, анхны Ардын уран зохиолч, гурван
удаагийн Төрийн соёрхолт, хэл бичгийн ухааны доктор, профессор, хатагин овогт
Цэндийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 90 жилийн ойгоор буюу 1998 онд Чойбалсан хотын Төв номын сангийн өмнө талд босгосон хөшөө юм. Энэ суут хүний тухай
үзэсгэлэнгийн танхим Чойбалсан хот дахь Дорнод аймгийн түүх соёлын музейд бий. Ц.Дамдинсүрэн
нь Монголын түүх, соёл, уран зохиолын ноён оргил болсон “Монголын нууц товчоо”
зохиолыг орос хэлнээс монгол хэлнээ хөрвүүлсэн бөгөөд 4 удаа хэвлүүлж уншигчдын
хүртээл болгосноор Чингис хааны түүх, дундад зууны монголчуудын түүхийг таниулахад
гайхамшигт үүрэг гүйцэтгэсэн юм.