АЛТАЧ

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутаг Алтач, Алтачийн бүрд, Алтачийн холбоо хэмээх газрууд байдаг. Алтач хэмээх эдгээр газарт эрт дээр үед нэгэн ядуу айл нүүж ирснээр ихээхэн баян чинээлэг болж олон жил нутаглан сайн сайхан амьдран суужээ. Гэтэл цаг төрийн байдал түгшүүртэй болж айл амьтан дүрвэн зайлах болсон тул нөгөө баян айл арга буюу өгөөмөр баян энэ нутгаа орхин нүүх болжээ. Тэгээд нүүхдээ идээшиж дассан нутагтаа өргөл болгож дахин нүүж ирэхийн бэлгэ тэмдэг болгон одоогийн Алтачийн бүрд хэмээх газарт нэгэн алтан тэрэг булаад хожим хойно таних тэмдэг болгон дээр нь чулуу овоолж орхисноос уг газрыг Алтач хэмээн нэрлэх болсон гэдэг.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0