ЦАГААН СУВАРГА
Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь Дэл уулнаас баруун хойно орших эгц
цавчим мөргөцөг. Нүдэнгийн говиос тод сайхан харагддаг. Эрт цагийн далайн
ёроолын шаварлаг хурдас он цагийн эрхэнд эвдэрч эрэг ганга, мөргөцөг үүсгэсэн
нь алсаас харахад цайран гэрэлтэх суварга мэт байдаг. Зүүн тийшээ харсан байдаг
бөгөөд алсаас харахад байшин сууц, хот балгас мэт харагдана. Баруун талаасаа
тэгш тал учир харагдахгүй. Их салхи шуургатай үед мал уруудаж унаж үхэх явдал
байдаг. Мөргөцөгийн өндөр нь 60-аад метр бөгөөд өргөөшөө нийтдээ 400-гаад метр
үргэлжилдэг. 90 хэмийн эгц эрэгтэй. Борооны дараа Цагаан суварганаас буух их ус
асар том хүрхрээ мэт харагддаг гэнэ. Цагаан суваргаас зүүн тийш 7 километр, Өлзийт сумаас 85 километр орчимд
намхан толгодын дунд Хэвтээ босоогийн 50 метр урт агуй бий. Агуйн зарим газар
мөлхөж, зарим газар босоо явах боломжтой тул Хэвтээ босоогийн агуй хэмээн
нэрлэжээ. Агуйнаас урагш 3 хайлаас байдаг.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай
Буцах