АЙРГИЙН ХҮҮХНИЙ ГОЗГОР

Орхон аймгийн Жаргалант сумын төвөөс зүүн тийш 7км зайд орших Айргийн гозгор гэдэг нүцгэн уулын өвөрт орших Хүннүгийн хожуу үеийн бүлэг дурсгал нь том жижиг нийлсэн 90 гаруй бүлэг дурсгал юм. Иймэрхүү Хүннүгийн хожуу үеийн бүлэг дурсгал ховор юм. Өвөрмонгол, Буриад, Тувагийн нутагт жижиг жирийн иргэдийн иймэрхүү бүлэг дурсгал илэрсэн.

Энэхүү бүлэг дурсгалыг 2007 онд анх музейн ажилтан Л.Ганчимэг, Д.Эрдэнэбаатар, П.Баярбадрах нар нээн илрүүлж,  анхны тодорхойлолт, хар зургийг үйлджээ. Энэхүү дурсгал нь аймгийн үл хөдлөх дурсгалын 2010 оны тооллогоор  Хүннүгийн үед хамрах дурсгал байх магадлалтайг тогтоож Соёлын өвийн төвийн мэргэжилтэн Д.Даваацэрэнгийн хүсэлтээр аймгийн хамгаалалтанд 2010 онд авсан байна. 2014 онд Монголын үндэсний музейн хөрөнгө оруулалтаар, 2015 онд аймгийн хөрөнгө оруулалтаар малтлага хийж Хүннүгийн хожуу үе буюу Сяньбигийн үед хамаарах булш гэдгээрээ Монголын археологийн салбарт томоохон байр эзлэх дурсгал болохыг тодорхойлжээ.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0