Ханбогд сумын төвөөс 80
км зайтай. Заг бударгана ихтэй, хурц шовх арзгар орой бүхий намхан
толгодуудтай. Эртний 5 төрлийн үлэг гүрвэлийн мөрүүдээрээ алдартай газар
юм. Эртнээс нааш хэдэн мянган жилийн
туршид хөлийн улны мөр тэр чигээрээ хадгалагдан байгалийн музей үүсгэжээ. Оюу
толгой ХХК-ны Соёлын өвийн хөтөлбөрийн хүрээнд “Палеонтологийн парк” төслийг
Манлай сумын захиргаатай хамтран хэрэгжүүлж байна. Тус газрыг 1995 онд Монгол –
Японы хамтарсан экспедиц анх нээж, 1996, 2001 онуудад нарийвчилсан судалгааг
хийжээ. Үлэг гүрвэлийн мөр, зам, хөлийн дардас нь хатуу элсжилтийн үе
давхаргадас дээр хадгалагдсан, 145 сая жилийн настай болох нь тогтоогдсон аж.
Хэлбэр
хэмжээний хувьд олон төрөл бөгөөд багаар тооцоход 4-5 өөр үлэг гүрвэлийн 1000
гаруй мөр байгаа нь батлагдсан. Энэхүү олдвор нь эрт галавын амьтны аймгийн
экологи, зан араншин, хөдөлгөөн зэргийг тогтооход чухал баримт болдог аж. Нэг
дор ийнхүү олноор хадгалагдсан мөр одоохондоо өөр улс оронд олдоогүй байна.
2012 оноос эхлэн хашилт хаалт тавьж, тэмдэг самбар байрлуулсан учир хүн машин
болон адуу малын хөлд үрэгдэхээргүй болж хамгаалагдсан төдийгүй эдүгээ “Палео
парк” байгуулж аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлсээр байна.