ГУРВАН ЗЭЭРДИЙН АГУЙ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт хилийн зурвасаас 10км зайд Гурван зээрдийн овооны ар бэлд д.т.д 1150м өндөрт оршино. Агуйгаас баруун тийш тачирхан өвс ургамалтай тэгш шар хоолой үргэлжилнэ. Агуйн баруун хойно 1км зайд цайвар шаргал өнгөөр шаргалтах сонин тогтоц бүхий зэрэгцээ гурван уулын үлдэгдэл бий.


Агуйн нэр эдгээр 3 уултай ч холбоотой байж магадгүй аж.  Гурван зээрдийн агуйгаас хамгийн эртний үед тооцогдох бан олдсон гэдэг. Нэг ширхэг нь бүтэн, гурван ширхэг хугарсан бангийн суурь олдсон байна. Нутгийнхан энэ агуйгаар орсон нохой цааш нэвт гараад Хятадын нутагт гараад явчихсан байсан гэж ярих нь ч бий.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0