ГҮРТИЙН ЦАГААН ХӨШӨӨ

Энэ хөшөө Хөвсгөл аймгийн Галт сумын Гүртийн булууны баруун талд Халуун усны голын чанх эхэнд бий. Хөшөөний өндөр 5-6 метр орчим, өргөн нь доод талдаа 1.5 метр, үзүүртээ 25 см, зузаан нь 30 орчим см болно. Цагаан хөшөөг цайвар өнгийн боржин чулуугаар босгосон байдаг. Далай чойнхор вангийн хошууны анхдугаар ноён Гүмбэ энд нас барсан тул бунхалж энэ хөшөөг дурсгалд нь босгосон гэдэг. Өөр нэгэн ярианд нь өвгөн ноён Гэмпилдорж энэ хөшөөний дэргэд хахаж үхсэн бөгөөд түүнд зориулж уул хөшөөг босгуулсан гэдэг. Энэ хөшөөнд ямар нэгэн сүг зураг, бичиг сэлт үгүй.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0