ОВООТ ХАЙРХАН
Хөвсгөл аймгийн Галт сумын Рашаант багийн нутагт оршино. Хүрэн зэв шиг ганган шовх
оргил нь цул хүрэн хадан хясаанаас үүссэн. Сумын төвөөс харагддаг Овоот уулыг гурван жилд нэг удаа
тахидаг нутгийнхны шүтээн уул юм. Овоотын оройгоос мэддэг хүнд Халхын долоон
хошуу харагдана гэж ярьдаг. Овоотын оройд байдаг хадны тогтоол усанд нь загас амьдардаг.
Овоот уулнаас Галт сумын бүх нутаг уулс харагддаг онцлогтой. Нутгийнхны дунд Овоотын
тухай дуу, шүлэг, магтаал, ерөөл олон бий.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай
Буцах