ТЭМЭЭН ЧУЛУУНЫ ХЯР
Хөвсгөл аймгийн Галт сумын Хужирт багийн нутагт байх Тэмээн чулууны хяр
хэмээх уулс нь Гүрт, Байшинт хоёрын завсар уулс юм. Тэмээн чулууны хярын
оройных нь хадан цохионууд нь усандаа явж буй тэмээд шиг үзэгдэнэ. Домгоор бол, эрт цагт хангай газар тэмээ
тогтоох гэж тэнгэрээс энэ чулууг унагаж хангай нутгийг тэмээтэй болгосон
гэдэг. Мөн энэ тэмээн чулууны агуйд
үргэлж даяан хийдэг Яргайтын лам гэж байжээ. Агуйн амнаас Халхын долоон хошуу
харагддаг гэдэг. Тэмээн чулууны хярын орчин нь байгаль эхийн бүтээсэн
гайхамшигт үзэсгэлэн төгөлдөр газар бөгөөд хүн малын хөдөлгөөнгүй онгон дагшин
газар юм. Галтын халуун рашаан сувиллаас энэ зүгт аялахад 20 орчим км машинаар
явж, цааш мориор 3-4 цаг явж хүрнэ. Энд ховор ургамал, амьтан элбэгтай, самар
жимс ихээр ургана.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай
Буцах