ХӨДӨӨ НУУР

Архангай аймгийн Тариат сумын нутагт Тэрхийн цагаан нуураас баруун тийш 0.5 км зайтай, 2061 метр өндөрт оршино. Тэрхийн голын хөндийг галт уулын хүрмэн чулуун лаав боосноос үүсч тогтсон цэнгэг устай нуур юм. Хөдөө нуур нь 10.9 км2 талбайтай, 5 км урт, 3.2 км өргөн, 3.1 метр гүнтэй. Хөдөө нуурт цурхай, алгана, тул, зэвэг зэрэг 10-аад зүйлийн агнуурын загас бий. Хөдөө нуур нь Хорго - Тэрхийн цагаан нуурын байгалийн цогцолбор газарт багтах бөгөөд тус цогцолборын хамгийн баруун талын зах нь болдог.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0