• Өмнөговь, Гурвантэс сум
    ХЭРМЭН ЦАВ
    Зургийг Ч.Батзаяа
  • Хөвсгөл аймаг
    САЯНЫ НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Дундговь, Адаацаг сум
    СҮМ ХӨХ БҮРД
    Зургийг О.Мөнхнасан
  • Булган, Сэлэнгэ аймгийн зааг
    БАЛ ХАД
    Сэлэнгэ мөрөн
  • Өмнөговь
    БАЯНЗАГ
    Булган сум
  • Ховд, Булган сум
    БАЙТАГ БОГД
    Зургийг Н.Батсайхан
  • Булган аймаг
    БАЯН НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өмнөговь
    АЛАГ ХАВ ТОЛГОД
    Гурвантэс сум
  • Сүхбаатар, Дарьганга сум
    ГАНГА НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дундговь аймаг
    БАГА ГАЗРЫН ЧУЛУУ
    Дэлгэрцогт сум
  • Төв, Баян-Өнжүүл сум
    ЗОРГОЛХАЙРХАН УУЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дорноговь, Эрдэнэ сум
    БҮРДЭНЭ БУЛАГ
    Зургийг Б.Баяр
  • Хэнтий, Дадал сум
    ГУРВАН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл, Улаан-Уул сум
    ДЭЛГЭРХААН ОРГИЛ
    Хорьдол Сарьдагийн нурууны ноён оргил
  • Дундговь, Өлзийт сум
    ЦАГААН СУВАРГА
    Зургийг Б.Баяр
  • Увс, Ховд сум, Олон нуурын уулс
    ГООЖУУРЫН ХҮРХРЭЭ
    Зургийг Б.Баяр
  • Говьсүмбэр аймаг
    ЧОЙРЫН БОГД УУЛ
    Зургийг Ч.Энхбаатар
  • Дундговь, Өлзийт сум
    МОРИН ТОЛГОЙН ЦАВ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Галуут сум
    ОЛГОЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг, Сагил сум
    ҮҮРЭГ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Архангай, Өгийнуур сум
    ӨГИЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Ховд, Баян-Өлгий аймгийн зааг
    ЦАМБАГАРАВ УУЛ
    Зургийг Ч.Батзаяа
  • Говь-Алтайаймгийн Жаргалан, Баян-Уул, Хөхморьт сум
    МОНГОЛ ЭЛС
    Зургийг П.Болдбаатар
  • Баянхонгор
    ХАЙЛААСТ ХӨВ
    Зургийг З.Аззаяа
  • Говь-Алтай аймаг
    ХАРАНДАА ЧУЛУУ
    Тайшир сум
  • Төв, Баяндэлгэр сум
    ГҮН ГАЛУУТАЙ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Шинэжинст сум
    НОГООН ЦАВ
    Зургийг П.Отгонбаатар
  • Булган, Баян-Агт сум
    ШАРГА НУУР
    Зургийг Б.Баяр
  • ХОВД ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь, Баян-Овоо сум
    ӨНДӨР БОГД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ОРХОНЫ ЦУТГАЛАН
    Бат-Өлзий сум
  • Дундговь, Өлзийт сум
    ӨӨШ МАНХАН
    Зургийг Н.Гансүх
  • Сэлэнгэ аймаг, Монгол-Оросын хилийн бүс
    САЙХАНЫ ХӨТӨЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ӨШГӨГИЙН НУРУУ
    Нарийнтээл, Баруун Баян-Улаан, Хайрхандулаан сумдын нутаг
  • Говь-Алтай, Бигэр сум
    УЛААН ЯВАР
    Зургийг Б.Баяр
  • Ховд аймаг
    ХӨХ СЭРХИЙН НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Өвөрхангай
    ӨӨШ ШАХАЛГА
    Богд сум
  • Ховд аймаг, Үенч сум
    ҮЕНЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл
    ЭГИЙН ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь аймаг, Сэврэй, Баяндалай сум
    ХОНГОРЫН ЭЛС
    Зургийг Б.Баяр
  • Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сум
    ЭЛСЭН ТАСАРХАЙ
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг
    ХАРХИРАА ТҮРГЭНИЙ УУЛС
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Увс аймаг
    ЦАГААН ШУВУУТ УУЛ
    Зургийг Б.Баяр
  • Завхан аймаг
    УЛААГЧНЫ ХАР НУУР
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Завхан аймаг
    ХУНТ НУУР
    Зургийг П.Болдбаяр
  • Баян-Өлгий аймаг
    ХОТОН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Баянхонгор аймаг, Богд сум
    ХОЛБООЛЖ НУУР
    Зургийг П.Отгонбаатар
  • Баянхонгор, Эрдэнэцогт сум
    ТАМЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг П.Отгонбаатар
  • Дорнод аймаг
    ШААЗАН НУУР
  • Говь-Алтай аймаг
    ЗАХУЙН БАЯНБҮРД
    Зургийг Д.Батболд

1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

ГЭЛЭНХҮҮГИЙН СУВАРГА

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвөөс хойд зүгт 10км зайд манай “Галт Хурс”-аас 45 км зайд уулын дөрөлж дээр нэгэн суврага байх ба үүнийг Гэлэнхүүгийн суварга гэнэ.

Угаас сэргэлэн цовоо, олон талын зүйлийг сонирхон монгол хүний ухаанаар сэдэж бүтээх ажил олныг хийж байсан нь өнөөг хүртэл нутгийн олонд домог болж хуучлагдан үе дамжин яригдсаар иржээ. Тэрбээр өөрийн төрж өссөн Дэвүүр гэдэг газар тарвага нутагшуулах, голын усыг боон шуудуу татан ногоо жимс ургуулах болон ур дарх хийн олон  түмэнд хүндлэгддэг байсан нь YIII Богд Жавзундамбаас “Жадамба” зэс барыг урлахад халхын нэрт урчуудтай хамт уригдан очиж бүтээлцэж байсан байна. Насны эцэст буян үйлдэхийн тулд өөрийн гараар суварганд орох материалыг цуглуулж шүншигт нь өөрийн дарханы нарийн багаж хэрэгслэлийг хийн суварга бүтээн босгосон гэдэг. Суварганы сэнтий нь 2.5 м2 эзлэн бумба, гонхны хамт 3м өндөр, улаан шаргал боржин чулууг засан хавтгайлан дөрвөлжилж өрж шавраар чигжин босгожээ. Суваргыг барихдаа амыг нь зориудаар хойд зүг харуулан барьсан нь уг хүний сэтгэлийн илэрхийлэл байж болох талтай. Суварга гэдэг нь ариун хувраг, бурхадыг хадгалах байр буюу түүхэн үйл явдалд зориулан барьж байгуулдаг барилгын байгууламж юм. Гэлэнхүүгийн суварга нь хувь хүний дурсгалын суварганы төрөл зүйлд багтах аж.


Х.ГЭЛЭНХҮҮ: 1880 оны сүүлчээр Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны ядуу ард Хайнзангийн хүү болон мэндэлсэн Гэлэнхүү нь нялх балчираасаа ой ухаан гоц сэргэлэн, цовоо шалмаг нэгэн байжээ. Юм бүхнийг сонирхож, элдэв зүйлийг хүсэж мөрөөдөж явдаг нь үлгэр домог мэт намтар түүх болон үлджээ. 

Нисэх онгоц харсан цагаас эхлэн тэнгэрт нисэх шувуудыг харж ажигладаг болжээ. Шувууны жигүүр олж ирэн өд бүрээр нь салгаж дахин эвлүүлж янзалсныг эхнэр Норов, найз Цэрэн нараас нь өөр хэн ч мэдээгүй байв. Сармайж нимгэрсэн илэг, цавуу, бүргэдийн далавч зэрэг зүйлийг цуглуулж нэгэн агуйд аваачин нуугдан ямар нэгэн зүйл хийдэг байжээ. Нэгэн өдөр Гэлэнхүү Дүнтэрийн цохион дээрээс өөрийнхөө урлаж хийсэн далавчаа зүүгээд ухасхийн үсэрчээ. Хиймэл жигүүрээ дэлгээд хоёр гараа өргөн дэвсээр цохионы доор бөөгнүүлж хураасан хонин дунд буусан гэдэг. Ингэж буухын тулд охиноороо хонь хураалган цохионы доохно талд хүлээлгэж байжээ. Нисэж буух үед сэрүүн агаар татуулан хөөрөх шиг санагдаж байсан тухайгаа хуучилсан гэдэг. Ийнхүү цохионоос үсэрч буусан үйл явдал нь үлгэр домог мэт яригдан дорхноо нутаг даяар түгсэн төдийгүй монголын анхны “нисгэгч” хэмээн алдаршсан юм. Эдүгээ Хөвсгөл аймгийн Мөрөн хотод түүнийг далавчтайгаар дүрслэн хөшөө болгон мөнхөлжээ.

Гэлэнхүү хүүхэд ахуйгаас эцэг эхийн хүслийг дагаж Агьтын хүрээ, дараа нь Мандахын хүрээнд шавилан суусан боловч сүм хийдийн амьдралаас зугтаж уул нуруу хэсэн ан гөрөө хөөж явжээ. Багын сэргэлэн дуулиантай хүү байсан учир “Гэлэнхүү хийдээс оргож гэнэ” гэсэн яриа дорхноо тархаж гэнэ.

Түүний сониуч гэдгийг батлах олон янзын ярианууд байдаг. Идэрийн гол, Дэвүүрийн горхийг холбохоор суваг татаж эхэлжээ. Суваг ухагдсаар бага Хэцүүгийн ханан хаданд тулж ирсэн байна. Гэлэнхүү хад чулуу хүртэл төөнөсөн халуун наранд халж, хүйтэнд хөрч агшдагийг гярхай ажиглан мэджээ. Тэрбээр ханан хадны ёроолд гал өрдөж гэнэт хүйтэн ус цацахад хад тас няс хийн шажигнан үйрч унадаг байв. Ийнхүү ханан хадыг ухсаар том агуй болгожээ. Гэлэнхүү огт зүгээр суудаггүй байсан бөгөөд төмөр нүдэж буу, хутга, галын шилээвэр хийж ойр хавийнхаа айлд худалддаг байснаар урлаж бүтээх авъяас нь нэмэгдсээр байв. Бас л сониуч зандаа хөтлөгдөн нэгэн бөө хүнд шавь орж хошуу нутаг хэсэн бөөлж сурсан боловч тэр эрдэмдээ “ямар ч шид алга, залхуу хүний ажил байна” хэмээгээд багшаасаа салан оджээ. Түүний дараа Гэлэнхүү урьд нь хийдэг байсан жирийн цахиур буунд хүхээг хийж хоёр үсэрдэг болгожээ. Түүний хоёр үсэрдэг цахиур бууны тухай яриа жалга довоор нэг тарж хүмүүс шохоорхон үзэж гайхацгаадаг байв. Хоёр үсэрдэг бууг нь нутгийн нэг залуу шохоорхон үзэж байгаад сум алдаж эхнэрийг нь гэмтээсэн ч буу, хутга хийдэг ажлаа орхиогүй аж. Өөрийнхөө төрж мэндэлсэн Дэвүүр хэмээх газарт тарвага нутагшуулах гэж оролдсоноос гадна үр тариа, хүнсний ногоо хүртэл тарих гэж оролдон голоос суваг салаалан ухаж талбай руугаа ус оруулж нэг хэсэг тариаланч, ногоочин болж үзжээ.

Гэнэт нэгэн өдөр Гэлэнхүү үхэр тэрэг хөллөж шавар чулуу зөөсөөр Хэцүүгийн хөтөл дээр овоолж эхэлжээ. “Би нүгэл их хийлээ, одоо нүглээ наманчилна” хэмээн суварга босгож эхэлсэн нь тэр аж. Төд удалгүй Хэцүүгийн хөтөл олон хөлийн газар болж, суварганд маанийн зургаан үсэг нэмэгджээ. Энэ суварга нь эдүгээ ч “Гэлэнхүүгийн суварга” хэмээн нэрлэгддэг. 

Тэмдэглэсэн Ч.Буянбадрах