ЭЭЖ ХАД

Төв аймгийн Сэргэлэн суманд байдаг. Ээж хад байгаа одоогийн газарт, эрт үед нэгэн эмгэн 4 хөх ямаатайгаа амьдран суудаг байжээ. Гурван хөх ямаагаа өвөл зунгүй сааж аж төрдөг байжээ. Тэр ч байтугай ойр хавийн ядуу зүдүү айлд сүүнээсээ илүүчилдэг байжээ. Хүмүүс ихэд баярлан буянт ээжтэйгээ адилтган үзэж “ээж” гэж дууддаг байжээ. Ийнхүү амьдран суусаар нэгэн шөнө эмгэн суугаараа насан эцэслэж том чулуу болон хувирчээ. Гурван хөх ямаа нь эзнийхээ хажууд гурван хөх чулуу болон тогтсон гэх домогтой ажээ. Эмгэнийг нас барахад хүмүүс ихэд харамсан гашуудаж уг чулууг “ээж хад” хэмээн хүндэтгэн дууддаг болжээ.  Мөн ээждээ үргэлж өргөл барьж өргөдөг болжээ. Ээж хаданд ирсэн эмэгтэй хүн ээжийн баруун чихэнд, эрэгтэй хүн зүүн чихэнд нь хүслээ шивнэн гуйдаг болсон гэнэ.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0