ЭЭЖ МОД

Сэлэнгэ аймгийн Шаамар суманд байдаг бөгөөд төв замаас 3 км-т байдаг. Жил бүрийн ханш нээх өдрөөр буюу 4 дүгээр сард 1 удаа тахидаг байна.  

Эрт үед Сэлэнгийн нэг цагдаа жаахан балгачихаад ээж модонд ирж мөргөчихөөд явахдаа ээж модны дэргэд тамхиа хаяад явчихаж гэнэ. Тэгсэн чинь тэр их уяатай байсан хадганд нь гал авалцан ээж мод шатаж гэнэ. Харин өнөөх цагдаа буцаж явах замдаа машинтайгаа онхолдон нас баржээ.

Энэхүү догшин үзэгдлийг нутгийн нэгэн алдартай лам аргалахаар болж хажууд нь ургаж байсан нэгэн модыг аргадаж байж одоогийн очдог “ээж мод” болгосон ажээ.

Дээр үед тэрхүү шатсан ээж модонд “Хувьсгалын 7” гэгдэх хүмүүс очиж мөргөөд цааш Улаан оросоос тусламж авахаар явж байсан гэдэг яриа ч бий.


Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0