ЦЭЦЭРЛЭГИЙН БУГАН ХӨШӨӨ
Архангай аймгийн Цэцэрлэг хотын ойролцоо хоёр буган хөшөө бий. Энэ хоёр
хөшөөний нэгдүгээр буган хөшөөний дээд талд хоёр бөөрөөрөө цүлхэгэрдүү дугираг
дүрс (нар), түүний дор хөндлөн цувраа цэгүүд цохисон байна. Түүнээс дотогш
баруун гар тал руу өлийн давхин яваа угалзарсан эвэртэй урласан бугын дүрс тав
байв. Духан талын богино салаа эврийг хослуулсан байв. Энэ нь буган хөшөөний
дүрсэлвэрт тохиолдох нэгэн онцлог хэмээн үзэж болно. Ийм хоёр богино салаанаас
гадна бас том хоёр салааг гаргах ёстой байсан боловч зайны багтаамжнаас шалтгаалан
хэлбэрдэх маягаар ганц салаагаар төлөөлүүлжээ. Эндээс хњрэл, зэвсгийн урчуудын
зай зохицуулах чадвар харагдана. Хөшөөний доод талын бугын дүрсүүдийн зөвхөн
цээжин биеийг дүрсэлжээ. Харин нөгөө
буган хөшөөд зүүн гap
тийш
өлийлгөсөн дөрвөн буга сийлсэн байдаг. Эдгээр буган хөшөөг он цагийн хувьд
нэгэн цаг үед буюу Х.Т.Ө VII-III
зуунд
хамаатайг эрдэмтэд харьцуулан тогтоосон юм.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай
Буцах