Архангай аймгийн Хотонт сумын төвд нэлээд олон хөшөө чулуу, баримал, хятад бичигтэй
хөшөө зэргийг авчирж тавьснаас орой нь хугарсан нэгэн буган хөшөө ихэд
сонирхолтой ажгуу. Хөшөөний хугархай оройгоос 1.8 м өндөр, 0.7 м өргөн, 0.3 м
зузаан хэмжээтэй.
Хөшөөний бүснээс доош нүүрэн талын өргөн хавтгайд
дайны сүх, зүүн хажуугийн нарийн хавтгайд нэгэн зэвсэг дүрсэлж түүний дээгүүр
хөрөөний ир мэт гурвалжингууд дотор гурав гурваар есөн хонхорхой цохиж гаргасан
бөгөөд хээтэй өргөн бүс татжээ. Бүснээс дээш хажуугийн нарийн хавтгайд бамбай,
арын хавтгайд толь, зүүн хажуугийн нарийн хавтгайд толь, их биеийг ороолгон 12
бугын дүрсийг загварчлан дүрслэх сонгодог аргаар урлажээ.