Архангай аймгийн Хайрхан,
Эрдэнэмандал сумдын зааг нутаг Уртын амны Хужирбулангийн хөндий гэдэг газар
гурван ширхэг буган чулуун хөшөө хиргисүүр, булш бүхий дурсгалт газар бий.
Эдгээр буган хөшөөд хоорондоо 2-100 метрийн зайтай орших бөгөөд бор шаргал, хар
саарал өнгийн боржин чулуугаар урлажээ.
Хойд талаасаа нэгдүгээр буган хөшөө 1.75 см орчим өндөр 0.50 см орчим
өргөн, 0.30 см орчим зузаан. Хар саарал өнгийн боржин чулуунд 6 бугыг
загварчлан дүрслэхдээ дээш бус газар уруу налуу хэлбэртэйгээр хөшөөг битүү
ороолгож урлажээ. Нар, горхи, бүс зэргээс өөр зүйлийг энд дүрсэлсэнгүй.
Энэ хөшөөнөөс урагш 100 метр орчим зайд хоёр, гуравдугаар хөшөөд хамт
байрлажээ. Эдгээр хөшөөд 1.45 см орчим өндөр, 0.50 см өргөн, 0.30 см зузаан
хэмжээтэй ба хөшөөн дахь бугыг буган хөшөөнд байдаг сонгодог аргаар сийлжээ.
Хөшөөдөд хутга чинжалыг дүрслэхдээ зүүн талын хөшөөнд нэг чинжалыг урт бахим
бариул, гурвалжиндуу урт үзүүртэй томоор дүрсэлж түүний дорх тэвхдсэн нум сумыг
жижгээр дүрсэлсэн байна. Энэ нь Х.Т.Ө YII-III зууны үед хамаарах юм.