ӨГӨӨМӨР УУЛЫН БУГАН ХӨШӨӨ
Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын
төвөөс баруун тийш Өгөөмөр уулын зүүн хойд хотгорт энэ буган хөшөө бий.
Хөшөөний өндөр 1,68 м, өргөн 0,58 м бөгөөд нүүрэн талын нь баруун талд дугуй
дүрс (нар) түүний дор хөндлөн давхар зураас татаж, дор нь өргөн хавтгайдуу
эвэртэй, шувуун хошуут бугад өрвийг дүрсэлжээ.
Энэхүү буган хөшөөний онцлог нь
хамгийн дээд талын бугыг бүтэн сийлсэн атал дээрээсээ гурав дахь хамгийн том
бугын толгойг баруун буланд оруулж эврийг нь хагас цухуйлгасан байдлаар
сийлжээ. Хоёр дахь бугын толгой, цээж, дөрөв дэх бугын зөвхөн хүзүү эврийн
хэсгийг гаргасан байх бөгөөд энэхүү нүүрэн талд дээрээс доош харсан гурван буга
хагас дүрслэгдсэн байна. Ийнхүү эл буган хөшөөний нүүрэн талын дээд хэсэгт
нийтдээ долоон бугын дүрсийг багтааж байрлуулсан байдаг.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай
Буцах