МЯНГАН ХОНХОРЫН БУГАН ХӨШӨӨ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Хотон, Хурган нуурын хүзүүвчнээс зүүн урд зүгт Мянган хонхор хэмээх газар нэлээд тооны дугуй хүрээт хиргисүүр, булш, хөшөө чулуу, балбаал бүхий газар бийн урд захад нэгэн жижиг буган чулуу байна. Энэ хөшөөг анх 1899- 1901 онд П.К.Козловоор удирдуулсан шинжилгээний ангийн A.Н.Казнаков, В.Н.Ладыгин нарын хэсэг олж үзэн,гар зургийг зурсан байна. Уг хөшөө нь 1,37 см өндөртэй, 0,50 см өргөн, 0,16 см зузаантай агаад дүрслэлийн хувьд засаж янзлаагүй боржин чулууны баруун талд хоёр иштэй онги дүрслэн, онгины хажуу болон чанх дороос нь хоёр бугыг сонгодог хэлбэрээр урд хойд хөлийг гуя болон шилбээр нь хагаслан доош харайж буй байдалтай, урт салаа эвэргүйгээр дүрсэлжээ. Хоёр бугын хойд биений хоорон дахь дунд хэсэг, онгины зүүн дор мөн доош харан харайж буй чоныг жижгээр сийлжээ. Энэ хөшөөн дахь бугыг анхнаас нь доош уруу харуулан дүрсэлсэн нь чулууны гадна төрх байдал, хөшөөндөх бугын өөрийн дүрслэлээс илт мэдэгдэж байна. Бугыг ихэнхдээ дээш нь тэнгэр эрхэс, нар өөд тэмүүлсэн дүрсэлсэн нь нийтлэг байдаг боловч газар руу харуулах, ээлжилж солбиулан уруу үед нь харуулан дүрсэлсэн байх нь бас нэлээд тохиолддогийн нэгэн жишээ гэж энэ дурсгалыг хэлж болно. Мянган хонхорын буган чулуун хөшөө нь он цагийн хувьд хүрэл зэвсгийн дунд үед холбогдоно.

 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0