ИХ ЖАРГАЛАНТЫН ДУРСГАЛ

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын төвөөс өмнө зүгт арав орчим км-т (Их Цагаан нуурын урд, Жаргалантын овооны хойд талд) нэлээд тооны дугуй болон дөрвөлжин хүрээт булш, хиргисүүр бүхий дурсгал бий бөгөөд эдгээрийн урд захад эрт үед ухагдаж тоногдон голдоо хонхойсон урт хашлага чулуутай дөрвөлжин булшнуудтай агаад хашлага чулуунууд нь хөндөгдөн хөдөлж эмх замбараагүй болжээ. Эдгээр булшны хананы чулуунуудыг буган чулуун хөшөөг ашиглан хийсэн бөгөөд хөндлөнгөөрөө газар гүн шигдэж, ил гарсан хэсэг дээрх дүрслэлүүд он цагийн уртад балран бњдгэрчээ. Буган хөшөөдийн дундаж өндөр нь 160-170см, зузаан нь 15-20см хэмжээтэй бөгөөд шаргал өнгийн боржин болон хар хөх өнгийн занар чулуу ашиглан хийжээ. Их Жаргалантын дурсгалд төмөр зэвсгийн үед холбогдох дөрвөлжин булшинд хүрлийн үеийн буган чулуун хөшөөг булшны хана, хүрээ болгон хэрэглэсэн нь илт бөгөөд он цагийн хувьд Х.Т.Ө YII-III зууны үед холбогдох юм

 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0