ЗУНЫ ГОЛЫН БУГАН ХӨШӨӨ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын нутаг Зуны голын зүүн талд (Хүрэн толгойн бэлд) есөн ширхэг буган чулуун хөшөө, дөрвөлжин хүрээт том хиргисүүр, жижиг булшнууд бүхий цогцолбор дурсгал оршдог.

Хөшөөнүүдийг занар, боржин, гантиг чулуугаар хийсэн байх ба дөрөв нь босоо, тав нь хэвтээ байрлалтай, ихэнх нь хугарч, цуурч элэгдэл гэмтэлд оржээ. Эндэхийн буган хөшөөний бугын галбир хэлбэр нь буган хөшөөнд нийтлэг дүрслэгддэг хэлбэр дүрслэлтэй адил боловч хэд хэдэн хөшөөнд дугуй "нар" байхаас гадна бугануудыг бүгдийг доош хандуулан, өөд уруу нь солбин хослуулсан дүрслэл бас ажиглагдана. Эдгээр буган хөшөөд дунджаар 1.50-1.60см өндөр, 0.40см орчим өргөн, 0.25см орчим зузаан агаад буган хөшөөнд байдаг бусад зэр зэвсэг, ан амьтдын дүрслэл энд үл ажиглагдана. Бугыг төгс сонгодог хэлбэрээр дүрсэлэхийн сацуу урд хойд хөл зэргийг гүйцэд гарган бодит, урт сунасан байдалтай цоолборлосон ч тохиолдоно. Эдгээр хөшөөд нь монгол нутагт нийтлэг тохиолддог хүрэл зэвсгийн үед холбогдох буган хөшөө бүхий дурсгал юм.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0