ЖАРГАЛАНТЫН БУГАН ХӨШӨӨ

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг Жаргалант уулын бэлийн эртний цогцолбор дурсгалын хоёр булшны нэгдүгээр булшны буган хөшөөний талаар энд өгүүлэх болно. Энэ булш нь цогцолбор дурсгалын зүүн захад орших бөгөөд судлаачид урд талд нь ганц буган хөшөөний өчүүхэн хэсэг цухуйж байсан тул сонгон малтлага хийжээ. Малтлагын явцад дөрвөлжлөн барьсан ханатай асар том дурсгал илэрч хойд ханыг хоёр, урд ханыг нэг буган хөшөөгөөр, баруун ханыг хавтгай чулуугаар хийсний хамгийн хойд захын хананд дугираг дүрс сийлсэн байв.

Хойд хананы хоёр буган хөшөө газрын хөрснөөс 10-16 см-ын гүнд булагджээ. Хоёр буган хөшөөний нэг нь 198 см өндөр, 25 см өргөн, 21 см зузаан хэмжээ бүхий бөгөөд түүнд буга, ургамлын сэдэвтэй зураглал, тамга, бүс, таван өнцөгт бамбайг дүрсэлсэн байна.

Хоёр дах нь бугын зурагтай жирийн буган хөшөө бөгөөд хэмжээ нь 220 см өндөр, 29 см өргөн, 26 см зузаан болно. Булшны зүүн хананд 208 см өндөр 36 см өргөн, 32 см зузаан жирийн буган хөшөөг мөн оролцуулжээ.

Урд хананд мөн л хоёр буган хөшөө засаагүй чулуугаар хийсний буга, бүс сийлсэн хугархай хэсгийн өндөр 152 см байлаа. Нөгөө буган хөшөө нь 3,45 см өндөр, 52 см өргөн, 30 см зузаан бөгөөд өвөр талд нь нар, cap, таван буга, бүс, хутгыг сийлжээ. Хөшөөний хоёр хажуу талд олон жижиг хонхорхой, ар талд нь арван хоёр буга, сүх, бусад багаж зэвсгийн зүйлсийг сийлжээ. Он цагийн хувьд Жаргалантын буган хөшөө нь нийт буган хөшөөний дурсгалтай дүйцэх бөгөөд тэдгээрийг дөрвөлжин булшинд ашигласнаас харахад Х.Т.Ө VI-V зуунд хамааруулан үзэж болох юм. 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0