Говь-Алтай аймгийн Бугат сумын нутаг дахь Дунд нуурын хөндийн нэгэн
хиргисүүрийн голд хоёр буган хөшөө бий. Нэг хөшөө нь зүүн тийш харсан, нөгөө нь
сууриараа хугарч унажээ. Хоёр буган хөшөөг ижил хар саарал боржингоор үйлджээ.
Нэг дэх буган хөшөөний өндөр нь 2.05 м. Хоёр
бүслүүртэй бөгөөд дээд бүслүүрийн дээгүүр зууван нүднүүдийг үргэлжлүүлэн цохиж,
доод талд нь хөрөөний ир мэт гурвалжин дүрсүүдээр хүрээлсэн. Бүсүүрүүдийн дунд
толгойг нь дээш жишүү харсан байдалтайгаар хоёр бугыг сонгодог маягаар дүрсэлжээ.
Буган хөшөөний нүүрэн тал дахь доод бүслүүрийн хадуурын дүрс эвдэрч хэлбэр нь
сайн мэдэгдэхгүй болсон. Доод бүслүүрээс хутга, ганц гохтой дэгээг унжсан
маягтайгаар дүрсэлжээ. Мөн хөшөөний зүүн талын бүслүүр дээр Дунд нуурын буган хөшөө нум
сум, дэгээг, доод талд нь чинжаал хутга дүрсэлсэн байна. Баруун талын
бүслүүрийн доор сүх, мөн тийм юм гэж хэлэхэд бэрх нэг өөр зүйлийг дүрсэлжээ.
Хоёр дахь буган хөшөөний өндөр нь 2.2 м. Доод бүслүүрийг зөрсөн хөрөөний ир мэт
гурвалжин дүрсээр хөвөөлжээ. Хөшөөний урд (нарийн) талд хутга, нэг гохтой дэгээ
дүрсэлж, өргөн талд нь сүх, түүний эсрэг (зүүн) талд нум сум, доод бүслүүрийн
доор чинжал хутга зэрэг байна. Эдгээр хөшөөдийн ихэнх хэсэгт бугыг сонгодог
маягаар цоолборложээ.