БӨМБӨГӨР УУЛЫН БУГАН ХӨШӨӨ

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутаг Бөмбөгөр уулын өвөрт нэгэн буган хөшөө бий. Буган хөшөөний өндөр хоёр метр бөгөөд өвөр талын дээр том дугуй /нар/, түүний дор тэрхүү дугуй өөд өлийн цоройсон шувуун хошуу, махиралдсан эвэр бүхий нэг бугыг цээжин тал, түүний дор дөрвөн бугыг хос хосоор цөмийг нь дээш цоройлгож мөн цээжин талыг сийлсэн буй.

 

Дээрх бугууд цөм хөлгүй шахам буюу заримд нь ором төдий хөл гаргажээ. Хөшөөний ар талд иймэрхүү янзаар дөрвөн бугыг дүрслэхдээ хамгийн дээд талд буй бугын их биеийг бараг бүтнээр нь доод талын хос бугын зөвхөн цээжин талыг дүрсэлж эдгээр бугын дор хөндлөн зураас бүхий дөрвөлжинг сийлсэн байна. Буганы дүрсүүд цөм хурц сэрвээ бүхий бөгөөд сэрвээ дээр нь нөгөө бугын омрууг тааруулсан тул урт шувуун хошуу нь өмнөх бугын эвэр доогуур орж, хос хос бугын махиралдсан эвэр нэгэн зүгт чиглэн орон зай эзэлснээрээ буган хөшөөний өвөрмөц содон урлал болсон байна. Энэхүү буган хөшөөг он цагийн хувьд Х.Т.Ө VII- III зуунд хамаарагдах бололтой гэж судлаачид үздэг.

 

 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0