Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын төвөөс хойд зүгт 45 км-т Бага Богд уулын өвөр
Бор Хужирын голын хойд дэнжид найман ширхэг буган хөшөөт цогцолбор дурсгал бий.
Эдгээр буган хөшөөнүүдийн дундаж өндөр нь 1.65-1.70см, 0.15.-0.30см өргөн,
зузаантай, бөгөөд бугануудыг сонгодог аргаар үелүүлэн зурахын сацуу, нэгэн
хөшөөний дээд талд ирвэсийг хагас дугуйруулж дүрсэлсэн нь содон харагдана.
Ихэнх
хөшөөнд аж ахуй, байлдааны зориулалттай хутга, чинжаал, зээтүү зэргийг төрөл
бүрийн хэлбэрээр, морь, тольны хамт үзүүлсэн нь нэлээд тод харагдана. Мөн нэгэн
хөшөөний дээд талыг хагас тахийсан байдлаар засаж, түүний дээд зузаан хэсэгт
хүний нүүрний дүрслэлийг тод товойлгон сийлжээ. Эдгээр буган хөшөөнд
дүрслэгдсэн дүрслэл, багаж, зэр зэвсгийн зүйлсийг үндэслэн хүрлийн дунд болон
сүүл үе, төмөр зэвсгийн эхэн үетэй холбон үзэж болох юм.