БАДАРЫН НУРУУНЫ БУГАН ХӨШӨӨ
Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын төвөөс 10 гаруй
км зайд, Аригийн голын урд биед нэгэн буган хөшөө бий. Ойр орчимд нь булш
хиргисүүр гэх юмгүй. Харин хөшөө зоолттой буй газар эртний булш байсан
бололтой, ухаж сэндийлсэн байх ба сүүлд энэ хөшөөг босгосон байна. Энэ хөшөөний
өндөр 1.20см, өргөн нь 0.35см орчим хэмжээтэй бөгөөд гурван тал бүхий боржин
чулуу юм.
Хөшөөг тойруулан 4-6 бугыг сонгодог хэлбэрээр дүрсэлж
дугуй (нар) дүрсэлсэн талын эсрэг талын дээд хэсэгт босоо бус хөндлөн хэлбэрээр
нэг бугыг сийлж эврийг буган хөшөөний дугуйн (нарны) дор байдаг зүүлт горхины
оронд тойруулан хүрээлүүлсэн байна. Хөшөө нь бамбайны дүрслэлээсээ доош газар
гүн зоогдсон ба үл ялиг ухаж үзэхэд хээ дүрсгүй хоёр дан бүслүүр ажиглагдана.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай
Буцах