БАГА УСНЫ БУГАН БА ХҮН ЧУЛУУ

Говь-Алтай аймгийн Тонхил сумын төвөөс баруун урд зүгт орших Бага Ус гэдэг гэдэг газарт урдаас хойд зүгт цуварч байрласан гурван ширхэг дөрвөлжин булшны дэргэд хоёр хүн чулуу, нэг буган чулуун хөшөө бүхий эртний дурсгал байдаг. Булшнууд хоорондоо 1.5 метр зайтай (2x2 м квадрат хэмжээтэй) ба буган чулуун хөшөө дунд нь, хүн чулуунууд захад нь байрлажээ.


Урд талын хүн чулуу нь эрэгтэй хүний дүр төрхтэй бөгөөд зөвхөн толгой, цээжний хэсгийг дүрсэлжээ. Нүүрний байдал зууван, хоёр хөмсгийг нэлээн дээрээс хагас нумруулан голд нь нийлүүлж, жартгар хоёр нүдийг том монхор хамартай нь залгуулан памбагар зузаан уруул, цүлхгэр эрүүг чулууных нь хэлбэрт тааруулан сийлэхдээ зөвхөн хүний толгойн хэлбэр гарган урлажээ. Хүн чулууны өндөр 0.50 см, өргөн 0.40 см, зузаан 0.20 см. Хойд талын хүн чулуу алга болсон гэх бөгөөд эмэгтэй хүний төрхтэй байсан гэлцэнэ.


Буган чулуун хөшөөний өндөр 1.72 см, өргөн нь 0.20 см, зузаан нь 0.20 см. Хөшөөний дээд нүүрэн талд чулууны хагас махийж тахийсан хэсгийг ашиглан дугуй (нар), түүний дор "Г" үсэг мэт тэмдгийг сийлж, түүнээс дооших шулуун хэсэгт сонгодог хэлбэрээр дүрсэлсэн бугануудыг зөв буруу сөөлжүүлэн давхарлан үелүүлж зуржээ. Буган хөшөөний булшны чулуу ихэд тараагдсан байдалтай. Хөшөөнд өөр ямар нэгэн зэр зэвсэг бусад зүйлсийг дүрсэлсэнгњй. Эндэх дурсгалын хүн чулуу нь Түрэгийн, буган хөшөө нь хүрэл зэвсгийн үед холбогдох юм.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0