АРЦАТЫН АМНЫ БУГАН ХӨШӨӨ

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотын хойд Цагаан давааны арын Арцатын аман дахь тарианы туршлагын талбайд газарт хэвтээ нэг буган хөшөө бий бөгөөд ихэд элэгдсэн. Энэ хөшөөний дээгүүр доогуур хоёр нарийхан зураас (бүс) татаж гаргаад хоёр бүсний зураасны хооронд олон буга сийлсний зөвхөн гурав нь өдгөө мэдэгдэх төдий байна. Доод талын бүснээс хүрэл зэвсгийн үед холбогдох цагираган сэнжтэй бөгтөр мөртэй хутга, өөр нэгэн эдлэл хоёрыг зүүж дүрсэлсэн байдаг.

 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0