АЛТАН САНДАЛ УУЛЫН БУГАН ХӨШӨӨ

Архангай аймгийн Их тамир сумын нутаг Хойд тамир голын хөндийд (сумын төвөөс дээш 15 км-т) тэгш оройтой жижиг уул буйг Алтан сандал гэж нэрлэна. Энэ уулаас баруун хойш нэг км зайд жижиг товгор дээр дугуй далантай дугуй хүрээтэй хиргисүүр нэг, дугуй далантай дөрвөлжин хиргисүүр хоёр, жижиш дөрвөлжин булш найм бий. Эдгээр булшны цогцолборт орж босгогдсон буган хөшөөдийг дурдвал:

Нэгдүгээр буган хөшөө: Нэг дэхь дөрвөлжин булшны зүүн урд өнцөгт босгосон агаад хөх саарал өнгийн гантигархуу чулууг засалгүйгээр нүүрэн талын өргөн хавтгайд хошуугаар нь хөшөөний орой руу хандуулан загварчилан дүрсэлсэн нэгэн том буга, баруун талын хавтгайд хойно хойноос нь цувруулан гурван (том) адуу дүрсэлж дунд талын том адууны хоёр хөлийн хооронд жижиг адууг өөдөөс нь харуулан цохиж гаргажээ. Хөшөөг байгалийн бэлэн чулууг засалгүй хийсэн байна. Хөшөөний өндөр нь 1.6 м, өргөн нь 0.4 м, зузаан нь 0.3 м болно.


Хоёрдугаар буган хөшөө: (Адуун чулуу) Нэг дэх дөрвөлжин булшны баруун хойд өнцөгт босгосон бөгөөд нүүрэн талын өргөн хавтгайн дээд хэсэгт нь нар, түүнээс доош хөшөөний орой руу толгойгоор нь хандуулан өндөр хүзүүтэй, урт сүүлтэй, урт нарийхан хөлтэй гурван том адууг хойно хойноос нь цувуулан дүрсэлж хамгийн дээд талын морины хөлийн хооронд нум саадаг, дунд талын морины хөлийн хооронд толь, хөшөөний ёроолд жад цохиж гаргажээ. Хөшөөний зүүн талын нарийн хавтгайд нэлээд дээгүүрдүү бамбай, арын өргөн хавтгайд cap ( нүүрэн талд дүрсэлсэн нарнаас арай жижиг ) дүрсэлж, хажуугийн нарийн хавтгайн доод хэсгээс ар талын өргөн хавтгайн дээд хэсэг рүү дамнуулан хошуугаар нь орой руу жишүүдүү хандуулан хоёр том бугыг загварчлан урлажээ. Хөшөөний баруун талын нарийн хавтгайн дээд хэсэгт cap ( тал дугираг ), саадаг цохиж гаргаад түүнээс доош хөшөөний дунд хэрд нэгэн жижгэвтэр бугын дүрсийг загварчлан урлахдаа хошуугаар нь хөшөөний орой руу жишүүдүү хандуулсан байна. Хөшөөний өндөр 2.7 м, өргөн нь 0.6 м, зузаан нь оройгоороо 1.5-2.5, сууриараа 0.35 м.


Гуравдугаар буган хөшөө: Гурав дахь дөрвөлжин булшны дунд унасан хэвтэх энэ хөшөөг хөх саарал өнгийн боржин чулууг засалгүй хийж түүний нүүрэн талын өргөн хавтгайд хошуугаар нь хөшөөний суурь руу хандуулан нэгэн бугыг загварчлан дүрсэлж, цээжнийх нь зэргэлдээ байлдааны зээтүүр маягийн зэвсэг цохиж гаргасан нь мэдэгдэх ба хөшөөний бусад сийлбэр нь элэгдэж мэдэгдэхээ больжээ. Хөшөөний өндөр 14.6 м, өргөн нь 0.5 м, зузаан нь 0,2 м.


Дөрөвдүгээр буган хөшөө: Гурав дахь булшны зүүн урд талд унасан хэвтэх энэ хөшөөний нүүрэн талын хавтгайд хошуугаар нь хөшөөний хажуу тал руу хандуулан загварчлан дүрсэлсэн хоёр буганаас бусад сийлбэр нь мөн мэдэгдэхээ больжээ. Хөшөөний өндөр 1 м, өргөн нь 1.1 м, зузаан нь 0.2 м.


Тавдугаар буган хөшөө: Цагаан саарал өнгийн гантигархуу чулуугаар хийсэн агаад түүний нүүрэн талын өргөн хавтгайн оройн хэсэгт нар, түүний хажуугаас эхлэн хошуугаар нь хөшөөний суурь руу хандуулсан хоёр том нэгэн жижиг бугыг загварчлан дүрсэлжээ. Хөшөөний арын жижиг өргөн хавтгайд хоёр том бугыг, баруун хажуугийн нарийн хавтгайд хоёр жижиг бугыг хошуугаар нь түүний орой руу хандуулан загварчилсан. Баруун талын нарийн хавтгайн доогуур нарийн бүс татаж түүнээс зүүсэн байдалтай хоёр зэвсэг дүрсэлжээ. Хөшөө 1.8 м өндөр, 0.5 м өргөн, 0.2 м зузаан.


Зургадугаар буган хөшөө: Наймдах дөрвөлжин булшны баруун өнцөгт унасан хэвтээ байгаа эл хөшөөний нүүрэн талын өргөн хавтгайд хоёр жижиг бугыг загварчилжээ. Хөшөөний бусад сийлбэр нь элэгдэж эмтрэн мэдэгдэхээ больсон. Хөшөө 1.3 м өндөр, 0.6 м өргөн, 0.2 м зузаан.


Долдугаар буган хөшөө: Найм дахь булшны зүүн хойд өнцөгт унасан хэвтээ байгаа энэхүү хөшөөний баруун талын нарийн хавтгайд нэг жижиг, арын өргөн хавтгайд гурван том бугыг хошуугаар нь хөшөөний дээд тал руу хандуулан загварчлан дүрсэлжээ. Хөшөөн дээрх бусад сийлбэр элэгдэж эвдрээд мэдэгдэхээ больсон. Хөшөө 1,5 м өндөр, 0.6 м өргөн, 0.2 м зузаан.

 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0