БУРГАСТАЙН ХӨНДИЙН ХАДНЫ ЗУРАГ

Увс аймгийн Сагил сумын төвөөс зүүн хойш Хандгайтын гол руу баруун талаас орж ирсэн уулын жижиг хөндийг Бургастайн хөндий гэдэг. Эл хөндийд Хандгайтын хилийн харуулаас баруунтай 5 км-т улаан шаргал өнгийн боржин чулуунаас тогтсон хадан цохионоо эртний цоолбор нэлээд зураг бий. Бурсгатайн хөндийн энэхүү зурагт хадыг бас Ганц Харгайтын бичигт хад ч гэж нэрлэдэг.

Эндэх хөвөөлөн цохиж цоолборлосон эвэртэй эвэргүй буга, янгирын сүрэг, олон янзын тамга тэмдгүүд, эртний ангуучид, тэрэгтний дүрслэлүүдийн дотор дөрвөн хигээстэй, хоёр дугуйтай, ганц гуятай тэргэнд хоёр морь хөллөн дүрслэхдээ морьдыг хажуу талаас хөлийнх нь туурайг бие биеийнх нь өөдөөс хандуулан дэлгэж харуулсан нь дүрслэлийн хувьд бас онцлог.

Ганц Харгайтын адил бүдүүн ширхэгтэй боржин чулуунаа зураг дүрсэлсэн байх нь тун ховор бөгөөд Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутаг Зурагт гэдэг газар мөн ийм бүдүүн ширхэгтэйулаан шаргал боржин хаднаа хэдэн бугын дүрсийг цоолборлон дүрсэлсэн байдаг билээ.

Ганц Харгайтын бичигт хадны зургууд нь он цагийн хувьд хүрэл зэвсгийн үе Х.Т.Ө II мянган жилд холбогдоно.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0