ТӨГРӨГИЙН ШИРЭЭ

Өмнөговь аймгийн Булган сумын төвөөс хойш 30 километрт оршдог. Урагшаа эрэглэсэн мөргөцөг бөгөөд өндөр нь 30-аад метр байдаг. Баянзагийн хойд захаас баруун хойш чиглэн Тэвш хайрханы урдуур ороод Төгрөгийн ширээ рүү шууд очиж болно. Мөргөцөгийн хананд эртний үлэг гүрвэлийн яс цухуйж байдаг. Үлэг гүрвэлийн зулзаганы араг яс бүхий чулуужсан өндөгний олдворууд эндээс нилээд олджээ. Эндээс доктор Барсболд тэргүүтэй Монгол-Польшийн эрдэмтэдтэй хамт явж байгаад зууралдаатай үлэг гүрвэлийг олжээ. Төгрөгийн ширээ нь эргэн тойрон шавар намагтай, баруун урд талд нь нэг шанд байх бөгөөд Төгрөгийн булаг гэдэг. Зүүн урд талд нь хагас сар хэлбэртэй элсэн овоо байдаг. Хойноос нь харахад хатуу дагтаршсан хөрстэй.


Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0