ЦАГААН АЙРАГИЙН ХАДНЫ ЗУРАГ
Хадны энэ зураг
Дундговь аймгийн
Баянжаргалан сумын нутаг Цагаан Айраг уулнаа бий. Уулын бэлээр өргөөшөө болон
өндрөөшөө хэдэн метр гаруй том нягт зузаан хаднуудтай бөгөөд хадны дээд талын
гадаргад Төв аймгийн Зуун модны хадны зурагтай адил тамгатай зураг. Үүнээс
гадна тэмээ, морь, янз бүрийн дөрвөлжин, дугуй, зууван дүрс, толгойгүй хүний
дүрс зэргийг эндээс үзэж болно. Эдгээр зурагнууд нь зөвхөн мэдэгдэх төдий
бөгөөд анх харахад хүн бүтээгээгүй харин байгалийн хувьслын дунд бий болсон
зураас хонхорууд юм шиг боловч удаан тогтож нарийн шинжиж үзэхэд хүний гараар
хийгдсэн болох нь тодорхой мэдэгдэнэ. Энэ зургуудын зурагдсан он цагийг өнөө
хэр бүрэн тогтоогоогүй байгаа юм.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай
Буцах