Архангай аймгийн Батцэнгэл сумын
нутагт Их Тамир сумын төвөөс 20-иод км-т төв замын баруун талаар сунаж тогтсон
хадархаг урт толгод үргэлжлэх бөгөөд эдгээрийн замд арай ойр том том хэд хэдэн
үетэй дөрвөлжин хадан дахь эртний сийлж дүрсэлсэн зургийг 1969 онд
Монгол-Зөвлөлтийн судлаачид В.В.Волков, Э.А. Новгородова, Д.Наваан нар анх
судалжээ. Эндхийн олон зуун хадны зураг дотор олон тооны янгир ямаа, урт том
хошуутай амыан, тэмээ, биенээсээ урт эвэр, том шүдтэй амьтан, тэмээ унасан хүн,
морь, урт хоншоортой богино хөлтэй буга зэргийн зураг зонхилно.
Бугыг буган
чулуун хөшөөний дээрх бугын хэв загвараар дүрсэлжээ. Энэ нь уг дурсгалын он
цагийн хамаарлыг тодорхой болгож буй хэрэг. Үүний зэрэгцээ бүр эгц дээш олийсон
эвэртэй бугын зураг ч байна. Хойш үл ялиг тахир, шулуун эвэртэй нэгэн жижиг
бугын хажууд шилбүүртэй төстэй зүйл барьж нэг хөллөө өвгөөрөө, зүүн гараа
тохойгоороо доош нугалсан хүн, ямар нэгэн дугуй зүйл барьж хөлөө ялимгүй алцайн
зогсож гараа алдалсан хүний зураг байна. Өөр бас анчид, нум сумтай хүний зураг
ч бий. Зарим бугын эврийг модны мөчир адил урт нарийн олон салаа маягтайгаар
дүрсэлсэн нь бас л сонирхол татна. Зарим нэгэн амьтдын бие эрхтнийг дүрслэхдээ
загварчлан урласан нь ч ажиглагдана. Тухайлбал, шувууны сүүл адил сүүлтэй
янгир, намирч буй тууз адил харагдах эвэртэй янгир зэргийн зургийг дурдаж
болно. Бөх зургийг ямар нэгэн мохоо үзүүртэй багажаар сийлж урлажээ.
Хөрөөгийн
үзүүрийн хадны зургийн дүрслэл, хэв загвар зэргээс үзэхэд он цагийн хувьд хүрэл
зэвсгийн үед холбогдоно.