УЛИАСТАЙН ГОЛЫН ХАДНЫ ЗУРАГ

Архангай аймгийн Жаргалант сумын нутаг Улиастайн голын дагуу хадны улаан зосон зурагт агуй, хөмөг хэд хэд бий. Нийтэд нь Улиастайн голын хадны зураг гэж нэрийддэг эдгээр хадны зургийг А.П.Окладников анх илрүүлэн судалж, 1980 онд "Петроглифы Чулутын гола" номондоо нийтэлсэн.

Зарим агуйнаас нь чулуун зэвсэг ч олддог. Эндэх хадны зургийн дотор хүнийг ямар нэг амьтны чих маягийн малгай өмссөн мэтээр дүрсэлсэн нь сонирхолтой бөгөөд Монголын хадны зурагт ховор тохиолддог юм. Улиастайн голын хадны зосон зургийн зохиомж дүрслэл нь Байгал нуур хавийн зосон зурагтай төстэй. Уг дурсгалыг нягтлан үзэхэд хүрэл зэвсгийн үеийн уран бүтээлчид зурж үлдээсэн нь тодорхой боловч зарим зургийн үе цагийг өөрөөр авч үзэх үндэстэй.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0