ТЭВШ УУЛЫН ХАДНЫ ЗУРАГ

Өвөрхангай аймгийн Богд сумын дэргэд зүүн хойд зүг салбарлан тогтсон Тэвш хэмээх хар уул бий. Энэ уулын эргэн тойрон эртний олон зуун сүг зурагтайн дотор элдэв ан амьтан, анчин гөрөөчин, мал аж ахуй, хүмүүсийн ахуй амьдралыг тусгасан зураг голлодог. Буга, янгир, адуу, тэмээ, нохой гэх мэтийн олон адгуусан амьтан хонхойлон цохиж дүрсэлснээс хээлтэй янгирыг гэдэс томтой, бугыг илийтэй дүрслэж, үхэр адууны эр хүйсийг онцлон дүрсэлжээ.

Аж ахуйн холбогдолтой зургуудад үхэр малд нуруу ачсан юм уу ямар нэг зүйл чирүүлсэн, тэмээ морийг хүн хөтөлсөн, үхрийн хамарт дүр зүүсэн, морьтой явган хүмүүс адуу тууж яваа байдлаар дүрсэлсэн нь малыг гэршүүлж эдэлгээнд сурган ашиглах болсныг өгүүлнэ. Энэчлэн амьтдыг хашаа бусад хорионд оруулж буйгаар, морьтой хүмүүсийг гартаа сүх шийдэм барьснаар, янгирыг нум сумаар харваж байгаагаар зурсан мэтчилэнгийн ан гөрөө, аж ахуйн сэдэвт зургуудыг энд олонтаа үзэж болно.


Тэвш уулын хаднаах хонхойлон цохисон энэ мэт олон сэдэвт зургууд дотроос эртний тэрэг, тэрэгтний зураг судлаачдын сонирхлыг илүү их татдаг. Дөрвөн дугуйтай, ганц гуятай тэргэнд дөрвөн морь хөллөсөн ю муу хигээсгүй хоёр дугуйтай, тэгш өнцөгт дөрвөлжин маягийн суудалтай, ганц аралтай дөрвөн морь хөллөх зориулалт бүхий тэрэг зэрэг хэд хэдэн янзын тэрэгний зургийг А.П.Окладников, П.И.Кожин, Д.Дорж, Э.А.Новго- родова, Д.Цэвээндорж нар урьд өмнө эндээс олж илрүүлжээ. Эдгээр тэрэгний дугуйг янз бүрийн тооны хигээстэй дүрсэлсэн нь тэрэгний хувьслыг харуулдаг бөгөөд А.П. Окладников скифийн үед буюу Х.Т.Ө VII-III зуунд, Д. Дорж Х.Т.Ө III-I зуунд гэх мэтчилэн хамааруулж, Д.Дорж дээр өгүүлсэн дөрвөн дугуйтай дөрвөн морь хөллөсөн тэргийг "гэрт тэрэг" гэж үзсэнтэй ихэнх судлаачид санал нийлдэг.

Тэвш уулын тэрэг, тэрэгтний зургийг судлах ажил үргэлжилсээр байгаа бөгөөд 1997 онд Г.Гонгоржав уг уулын Ар элстийн амнаас гурвалсан морьтой, найман хигээстэй тэргэн дээрх босоо хоёр хүн бүхий ангуучлалын юм уу, байлдааны зориулалттай байж болох тэрэгтний өвөрмөц зураг шинээр олж илрүүлсэн байна.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0