ТАЛЫН УХААГИЙН АЦНЫ ХАДНЫ ЗУРАГ

Завхан аймгийн Баянхайрхан сумын төвөөс хойш 50 км орчимд хойш сунаж тогтсон намхан уулыг Талын Ухаа гэнэ. Энэ уулын хойд үзүүр ац мэт хоёр жижиг хадтай хамар болж төгсдөг. Түүний баруун талын налуугийн хаднаа эртний хүмүүс хэдэн арван янгир болон бусад дүрсийг өнгөц хонхойлон цохиж сийлсэн байдаг.

Нэгэн хаднаа огтлолцсон хоёр шулуунаас бүрдсэн тэмдэг, гурван янгирын дөрвийг баруун тийш, хоёрыг зүүн тийш харуулан сийлэхдээ нэг янгирыг эврийг махир, биенээс нь бараг хоёр дахин том дүрсэлжээ. Өөр нэг хаднаа бие биеийн араас цуварч яваа дөрвөн янгирын эхний хоёрыг хөөцөлдөж буйгаар, тэгэхдээ хоёр дахь янгирын эр хүйсийг цохон харуулжээ. Эндэх хадны зургууд ихэвчлэн янгирын дүрстэй байх агаад урагш хулмайсан том чихтэй, их урт сүүлтэй (биенээсээ хоёр дахин) чоно, бас үнэг мэт амьтан, ганц босоо эвэртэй гөрөөс гэмээр амьтдын дүрс зураглалууд ч бас бий. Он цагийн хувьд эдгээр зураг хүрэл зэвсгийн үед буюу Х.Т.Ө III-I мянган жилд холбогдоно.


Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0