• Өмнөговь, Гурвантэс сум
    ХЭРМЭН ЦАВ
    Зургийг Ч.Батзаяа
  • Хөвсгөл аймаг
    САЯНЫ НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Дундговь, Адаацаг сум
    СҮМ ХӨХ БҮРД
    Зургийг О.Мөнхнасан
  • Булган, Сэлэнгэ аймгийн зааг
    БАЛ ХАД
    Сэлэнгэ мөрөн
  • Өмнөговь
    БАЯНЗАГ
    Булган сум
  • Ховд, Булган сум
    БАЙТАГ БОГД
    Зургийг Н.Батсайхан
  • Булган аймаг
    БАЯН НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өмнөговь
    АЛАГ ХАВ ТОЛГОД
    Гурвантэс сум
  • Сүхбаатар, Дарьганга сум
    ГАНГА НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дундговь аймаг
    БАГА ГАЗРЫН ЧУЛУУ
    Дэлгэрцогт сум
  • Төв, Баян-Өнжүүл сум
    ЗОРГОЛХАЙРХАН УУЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дорноговь, Эрдэнэ сум
    БҮРДЭНЭ БУЛАГ
    Зургийг Б.Баяр
  • Хэнтий, Дадал сум
    ГУРВАН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл, Улаан-Уул сум
    ДЭЛГЭРХААН ОРГИЛ
    Хорьдол Сарьдагийн нурууны ноён оргил
  • Дундговь, Өлзийт сум
    ЦАГААН СУВАРГА
    Зургийг Б.Баяр
  • Увс, Ховд сум, Олон нуурын уулс
    ГООЖУУРЫН ХҮРХРЭЭ
    Зургийг Б.Баяр
  • Говьсүмбэр аймаг
    ЧОЙРЫН БОГД УУЛ
    Зургийг Ч.Энхбаатар
  • Дундговь, Өлзийт сум
    МОРИН ТОЛГОЙН ЦАВ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Галуут сум
    ОЛГОЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг, Сагил сум
    ҮҮРЭГ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Архангай, Өгийнуур сум
    ӨГИЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Ховд, Баян-Өлгий аймгийн зааг
    ЦАМБАГАРАВ УУЛ
    Зургийг Ч.Батзаяа
  • Говь-Алтайаймгийн Жаргалан, Баян-Уул, Хөхморьт сум
    МОНГОЛ ЭЛС
    Зургийг П.Болдбаатар
  • Баянхонгор
    ХАЙЛААСТ ХӨВ
    Зургийг З.Аззаяа
  • Говь-Алтай аймаг
    ХАРАНДАА ЧУЛУУ
    Тайшир сум
  • Төв, Баяндэлгэр сум
    ГҮН ГАЛУУТАЙ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Шинэжинст сум
    НОГООН ЦАВ
    Зургийг П.Отгонбаатар
  • Булган, Баян-Агт сум
    ШАРГА НУУР
    Зургийг Б.Баяр
  • ХОВД ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь, Баян-Овоо сум
    ӨНДӨР БОГД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ОРХОНЫ ЦУТГАЛАН
    Бат-Өлзий сум
  • Дундговь, Өлзийт сум
    ӨӨШ МАНХАН
    Зургийг Н.Гансүх
  • Сэлэнгэ аймаг, Монгол-Оросын хилийн бүс
    САЙХАНЫ ХӨТӨЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ӨШГӨГИЙН НУРУУ
    Нарийнтээл, Баруун Баян-Улаан, Хайрхандулаан сумдын нутаг
  • Говь-Алтай, Бигэр сум
    УЛААН ЯВАР
    Зургийг Б.Баяр
  • Ховд аймаг
    ХӨХ СЭРХИЙН НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Өвөрхангай
    ӨӨШ ШАХАЛГА
    Богд сум
  • Ховд аймаг, Үенч сум
    ҮЕНЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл
    ЭГИЙН ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь аймаг, Сэврэй, Баяндалай сум
    ХОНГОРЫН ЭЛС
    Зургийг Б.Баяр
  • Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сум
    ЭЛСЭН ТАСАРХАЙ
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг
    ХАРХИРАА ТҮРГЭНИЙ УУЛС
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Увс аймаг
    ЦАГААН ШУВУУТ УУЛ
    Зургийг Б.Баяр
  • Завхан аймаг
    УЛААГЧНЫ ХАР НУУР
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Завхан аймаг
    ХУНТ НУУР
    Зургийг П.Болдбаяр
  • Баян-Өлгий аймаг
    ХОТОН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Баянхонгор аймаг, Богд сум
    ХОЛБООЛЖ НУУР
    Зургийг П.Отгонбаатар
  • Баянхонгор, Эрдэнэцогт сум
    ТАМЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг П.Отгонбаатар
  • Дорнод аймаг
    ШААЗАН НУУР
  • Говь-Алтай аймаг
    ЗАХУЙН БАЯНБҮРД
    Зургийг Д.Батболд

1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

БАГА ГАЗРЫН ЧУЛУУ

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвөөс баруун хойш 37 км зайд бий. Эргэн тойрон тэгш талаар хүрээлэгдсэн, д.т.д 1768 метр өндөр, боржин чулуун бүс бөгөөд 300 км.кв талбайтай. Чулуун уулын ам, хоолой, хөндийд олон булаг шанд урсахаас гадна эртний булш, хиргисүүр, хадны сүг зураг, хөшөө дурсгалууд нэлээд байдаг. Бага газрын чулуунд Сөдөтийн ам хэмээх улиасан шугуйтай хавцал, Жаргалантын агуй, Нүдний рашаан, Тахилгын хавцал, Гэр хад, Хүннүгийн үеийн булш гэх мэт үзэх зүйл олон бий.

Гэр чулуу хэмээх хаданд олон янзын зураг сийлсэн байдгийн дотор хоёр янгирыг олсоор оосорлон барьсан хүний зураг нь хүрэл зэвсгийн сүүл үед хамаарах ажээ. Гэр чулуунаас холгүй орших өндөр хаданд хоёр том бугын зургийг бодит хэмжээ буюу 170 см урттай, 90 см өндөртэйгөөр дүрсэлсэн байдаг нь сонирхол татна. Сөдөтийн аманд урьд өмнө сөд өвс элбэг ургадаг байсан учраас ийнхүү нэрлэжээ. Эл амны чулуун хавцал дунд ургасан улиасан төгөлийн дунд 300 гаруй жилийн өмнө хоёр лам даяанчлан сууж, тус тусын гэрийг барихдаа уулын бяцхан горхийг гэрийнхээ дундуур урсаж байхаар байрлуулж, гэрээсээ гаралгүй ус авч цай хоолоо зэхдэг байжээ. Лам нарыг өөд болоход нь туурвисан бүтээлүүдтэй нь зэрэгцүүлэн эл хавьд бунхалсан ажээ.

Сөдөтийн аманд нэгэн хийдийн туурь байх бөгөөд түүнийг Ловончамбын хийд гэдэг. Мэргэн мөр хэмээн алдаршсан цорж лам бясалгал хийх үүднээс эл сүмийг бариулсан гэдэг. Хожим XX зууны эхэн үед шарын урсгалын төлөөлөгч, эрдэмтэн лам Зава Дамдин хэсэг суурьшин бүтээл туурвиж байжээ. Жаргалантын агуй нь Сөдөтийн амнаас 1 км зайд оршдог, 18 метр урт агуй юм. Тал хэсэгт нь босоогоор явж, тал хэсэгт нь суугаагаараа мөлхөж явна.

Нүдний рашаан нь Сөдөтийн амнаас баруун тийш нэг км зайд оршдог. Зориуд өрөмдсөн юм шиг 50 см гүн нүхний амсраар доош харахад доор нь урсаж байдаг. Нүхний голч нь 7 см тул утсаар дүүжилсэн жижигхэн шанагаар рашаанаас утган авч нүдэндээ түрхдэг.  Нутгийнхан нүдний аливаа эмгэгт сайн хэмээн шүтэж иржээ. Тахилгын хавцал нь Бага газрын чулууны ноён оргил бөгөөд д.т.д 1768 метр өндөр. Сүрлэг өндөр хаданд нь аргаль янгир бэлчдэг. Дунд шандын аманд баруунаас зүүн тийш чиглэлтэй 64 хүннү булш нэг доор байдаг. 1989 онд Монгол-Унгар-Зөвлөлтийн хамтарсан баг малтан шинжилжээ. Булш хоорондын зай харилцан адилгүй байдаг. Малтлагын явцад нумны гичир, ясан наалт, бүсний хүрэл арал, хазаарын төмөр амгай, долгио хээтэй ваарны хагархай зэрэг эд өлгийн зүйлс олджээ.

Эх сурвалж: Монгол орны лавлах