ОРХОНЫ ДЭЭД БИЕНИЙ ХАДНЫ ЗУРАГ

Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын нутаг Орхоны бага хүрхрээний хажуухантай ан амьтны дүрст зурагтай хүрмэн чулуун хад бий. Орхоны дээд биений хадны зураг гэж нэрлэгддэг хонхойлон цохиж сийлсэн эл хадны зургийг 1971 онд анх археологич Н. Сэр-Оджав нээн олж судлан эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулжээ. Эхний бүлэг зурагт дөрвөн чоно, нэг зээрийг хөөж явааг дүрсэлсний гурван чонын биеийн ерөнхий тигийг хөвөөлөн цохиж, үлдсэн зургийн нь бүх биеийг хонхойлон цохиж сийлжээ. Зээрийг толгойгоо өргөн, байдгаараа хурдалж яваагаар дүрсэлжээ. Энд мөн нэгийнх нь зөвхөн толгой хүзүүг дүрсэлсэн хоёр бугын зураг бий. Дээд талын бүтэн дүрслэгдсэн бугын хөлийн хооронд хөлөө нугалан хэвтэж буй нэгэн адуу зуржээ. Зарим судлаачид уг адууг босоо чихтэй дүрсэлснийг үндэслэн хулан мөн гэж үзсэн нь бий. Бугыг буган чулуун хөшөөн дээрх байдалтай урт бие, хүзүү, шувуун хошуу, нуруугаа дагаж тахирласан эвэртэйгээр урлажээ.

Хоёр дахь бүлэг зурагт урт сүүлтэй, хойш ялимгүй тахийсан урт эвэртэй янгир, шувууг санаг- дуулам загалмайтай төстэй тэмдэг, бодит байдлаас гаж дүрслэгдсэн янгир зэргийн дүрсүүд бий. Мөн энд Орхоны эрэг дээрх дөрвөлжин булшны булангийн нэгэн чулуунд морь болон замыг дүрсэлсэн зураг бийг дашрамд тэмдэглэе. Үүнээс гадна эндээс холгүй Тэмээн чулууны аманд дөрвөлжин булш малтах явцад булшны нэг ханыг нэг нь гараа дээш өргөж нөгөө нь хажуу тийш алдлан цуварч зогссон хоёр хүний дүрс бүхий хавтгай чулуу гарчээ. Энэ бүхнээс үзэхэд эндхийн хадны зургууд нь булшны он цагтай нэгэн үед буюу өөрөөр зэл зэвсгийн үед холбогдох нь тодорхой байна.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0