МОРИН ТОЛГОЙН ХАДНЫ ЗУРАГ

Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Морин толгойн баруун урд үзүүрийн нэгэн толгойн оройн урлажээ. Түүний доор урт эвэртэй бугыг баруун тийш харуулан, бугын доор зүүн тийш харсан хоёр янгирыг уруугаа харсан нэгэн амьтны хамт дүрсэлжээ.

Хадны төв хэсэгт шовгор оройтой малгайтай хүн нум сумаар зүүн талд дахь нэг амьтныг харваж буй байдлыг харуулсан зураг байна. Нум нь зүүмэл хүчит нум бөгөөд хүний бүсэнд урт хөндлөн зэвсэг, газарт шүргэсэн том саадаг дүрслэгджээ. Хүний хоёр хөлийг нарийн шилбэтэй дүрслэхдээ өвдгөөрөө ялимгүй урагш түрж суурилан зогсоод харваж байгаа байдлыг харуулжээ. Хүний ард нэгэн янгир, доогуур нь цувж яваа аргаль, хоёр гөрөөс дүрсэлжээ. Эдгээр зургийг бүх талбайгаар нь хонхойлж дүрсэлсэн бол доод талын хоёр амьтны дүрсийг маш өнгөц хөвөөлөн цохиж гаргасан байна. Үүнээс гадна энэ толгойн өвөрт цөөн янгирын хойноос хөөж яваа чонын дүрстэй зураг бий. Эдгээр зургийг 1983 онд П.Б.Коновалов анх олж илрүүлсэн.

Морин толгойн хаданд дүрсэлсэн шовх оройтой малгайтай хүний дүрс, хүчит нум саадаг зэрэг нь Увс аймгийн Сагил сумын нутагт байдаг Их Сарын нумчны зурагтай ихэд төсөөтэй юм. Морин толгой Их Сарын хаданд дүрсэлсэн хүчит нум нь хэлбэр хийцийн хувьд дундад зууны үед Монголчуудын хэрэглэж байсан хүчит нумтай ижил бөгөөд Их Сарын хаданд дүрслэгдсэн жанжин малгай, ээтэн хоншоортой монгол гутал зэргээр нь дээрх хоёр зургийг дундад зууны үед холбогдуулж авч үздэг.

 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0