МОРИН ТОЛГОЙН БУЮУ МОЛОР ТОЛГОЙН ХАДНЫ ЗУРАГ

Говь-Алтай аймгийн Бигэр сумын төв Жаргалантаас баруунаа 15км-т орших эргэн тойрон олон зуун хадны зураг дүрслэлтэй хар толгойг нутгийн ард Морин толгой, бас Молор толгой ч гэдэг. Толгойн наран ургах зүг рүү харсан, Монголын үеийн гэрэлт хөшөөний хэлбэртэй, 2м 30см өндөр, элгэн хадны зүүн дээд өнцөгт баруун тийшээ аажимхан алхаж яваа хүний дүрсийг хонхойлгон цохиж урлажээ.

 

Уг толгойн урд бэлдэх Аараг руу харсан хаднаа нум сумаар янгир, чоно харваж буй гурван хүний нэг нь дэлбэгэр малгайтай дүрслэгджээ. Баруун хойд талын нь дээд оройн элгэн хаданд зайдан морь унасан бүрх малгайтай хүн хүрлийн үеийн хувцас заслыг өгүүлнэ. Түүний ойролцоох налуу хадан дээр урт жадтай хүнийг нум сумаар харвах гэж буй морьтныг дүрсэлжээ. Морины нь хоёр хөл холбоотой ажээ. Толгойн хойд биеийн чиг нэгэн бул чулуунаа муна мэтийг барьсан морьтны дүрслэл, хажууд нь жадтай морьтныг харвахаар завдан буй саадагтай хүн болон тамга тэмдгүүд дүрсэлжээ. Морин толгойн эргэн тойрны хаднаас эртний хүмүүсийн урласан энэ мэт зураг дүрслэл олныг үзэж болно.

Хадны эдгээр зураг дүрслэл нь үндсэндээ хүрлийн үед холбогдоно. 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0