ДОЛООН УУЛЫН ХАДНЫ ЗУРАГ

Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг дахь Долоон уулын хаднаа цоолборлосон нэлээд зургийг 1997 онд Г.Гонгоржав, Г.Энхбат нар “Монголын түүх, соёлын дурсгал” толь бичгийн хэрэглэгдэхүүн бүрдүүлэх хайгуулын явцад олж илрүүлжээ.

Энэ голдуу аргаль, янгир, үхэр, адуу мал зэргийн зурсны дотор дундаа дугуй хонхортой давхар хос цагираг зэргийг зэрэгцүүлсэн хүний нүд, доор нь зууван дүрсээр амыг дүрсэлсэн хүний нүүрний тойм дүрс, гурвалжин цээжтэй, гараа унжуулсан өргөн хувцастай хүний тойм зураг нэн сонирхолтой. Иймэрхүү тоймолсон байдлаар дүрсийг бүтээх заншил неолитын үед үүсч хожим хүрэл зэвсгийн үед цөөн тоогоор зарагдаж байсан юм. Хүний тоймолсон дүрс нь Увс аймгийн Зураат улаан хадны неолитын зосон зурагтай, нүүрний тоймолсон дүрс нь Өвөр Монголоос олдсон хүрэл зэвсгийн үеийн хадны сийлмэл зурагтай төстэй байна.

 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0