БУГА СОГООТЫН ХАДНЫ ЗУРАГ

Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотын дэргэдэх эртний зурагт хад бүхий товцогийг Буга согоот гэнэ. Эртний хүмүүс энд янгир, чоно, адуу, буга, морьтой хүн, анчид зэргийг дүрсэлжээ. Эдгээр зургийн заримаас авч үзвэл:

Нэгдүгээр зураг: Хадны баруун хэсэгт дээшээ эгц босоо олон салаа эвэртэй бугын араас нум сумаар харваж буй хүнийг дүрсэлжээ. Бугын урд хүн болон том жижиг хоёр янгир, доод талд нь жижиг янгир руу дайрч буй чоно, эдгээрийн өмнө урт сүүлтэй морь сийлжээ.

Хоёрдугаар зураг: Янгир, чоно, адуу зэрэг арваад амьтны дунд зайдан морь унасан хүн зураглажээ.

Гуравдугаар зураг: Дөрвөн хөлөө сунгаж хар хурдаараа давхиж яваа урт сүүлтэй богиновтор эвэртэй өвөрмөц амьтныг зурсан байна. Хөдөлгөөнийг маш чадварлаг гаргасан аж

Дөрөвдүгээр зураг: Том толгойтой, намхан биетэй адууны урд нэг хүнийг дүрсэлжээ.

Тавдугаар зураг: Арав гаруй амьтныг дүрсэлсний дотор том, жижиг янгирын дүрс сайн танигдана.

Эдгээр зурагт хадны баруун захад урт хошуутай, унжсан сүүлтэй бөмбөгөр зузаан биетэй заан шиг урт хошуутай хоёр амьтныг дүрсэлжээ. Энэ гурван амьтныг харахад яах аргагүй зааныг дүрсэлсэн мэт санагдана. Хэрвээ эдгээр нь үнэхээр зааны дүрс бол нэн сонирхолтой. Учир энэ зэргийг монгол нутагт заан (арслан заан) амьдарч байсан үед цоолборлосон гэж үзэхэд сийлбэрийн байдал болон бусад зүйлийг их хожуу хүрэл зэвсгийн үед дүрсэлсэн байх тул эргэлзээ төрүүлнэ. Харин энэ зургийг сийлсэн хүрэл зэвсгийн үеийн хүн, заан нутагладаг газар заан үзээд түүнийхээ дүрийг буга согоотын хаданд дурсан байж болох юм. Буга Согоотын хаднаа дүрсэлсэн нумын хэлбэр, морьтой хүн болон бусад зургийн ерөнхий шинж төрхөөс ажихад хүрэл зэвсгийн үед холбогдох юм гэж үзэж болох юм.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0