БАЯН-ЭНГЭРИЙН ХАДНЫ ЗУРАГ

Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутаг Толбо нуурын зүүн эрэгт (авто замын ойролцоо) эртний хадны зураг бүхий хэсэг багахан хаднууд бий. Эдгээр зураг нь ганц нэг, хэсэг бүлгээрээ хол хол зайтай, тодорхой нэг сэдвийг агуулаагүй аж. Ан амьтдын зураг голлох боловч ихэвчлэн босоо болон нуруугаа дагасан эвэртэй янгир дүрсэлжээ. Үүнээс гадна тоймчилж дүрсэлсэн амьтад, гараа алдалсан хоёр хүнийг дунд нь зуржээ. Дүрслэхдээ цоолборлох аргыг хэрэглэжээ. Эдгээр зураг нь он цагийн хувьд хүрэл зэвсгийн үед холбогдоно.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0